Б.Чойжилсүрэн гишүүн Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хүсэлт гаргажээ

Б.Чойжилсүрэн гишүүн Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ үеэр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлжээ. Тэрбээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан.

Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг хэцүү. Иймд Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэдгийг хүсэлтдээ илэрхийлсэн. Би энэ хэрэгт холбоогүй.

Хэрэв миний бие холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээжээ.