Дарханы замд 32 зорчигчтой автобусыг мөргөж нэг хүн нас барж, таван хүн гэмтжээ

Дарханы замд 32 зорчигчтой автобусыг мөргөж нэг хүн нас барж, таван хүн гэмтжээ

-ДЭЭШ ӨГСӨХДӨӨ УНТАРСНЫ УЛМААС УХРАХДАА АВТОБУС МӨРГӨЖЭЭ-

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Улаанбаатраас Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байсан орон нутгийн зорчигч тээврийн автобусыг том оврын ачааны ТРАК загварын автомашин мөргөсөн ноцтой осол гаргажээ.

Тодруулбал, ачааны машин Сэлэнгэ аймгийн хоёрын даваа гэх газар орчимд яваад өгсүүр замд гэнэт машин нь унтарч хойно явж байсан 32 зорчигчтой автобусыг мөргөсөн байна. Уг ослын улмаас нэг зорчигч газар дээрээ амь насаа алдаж, таван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.