ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан Л.Чинбатын хэргийг сэргээлээ

ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан Л.Чинбатын хэргийг сэргээлээ

“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС (Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Гэвч бодит гүйцэтгэлээрээ 20 309 тонн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байж. Гэтэл ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэжээ.

“Хангай милсс” компанийн удирдлага гомдол гаргасны дагуу хуулийн байгууллагынхан “Гацуурт” компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг нь шалгаад  дээрх зөрчлийг илрүүлсэн юм.  Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон билээ.

Энэ хэргийг удаан шалгасны эцэст НПГ-аас хэрэгсэхгүй болгосон гэнэ. Гэвч хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгахаар болжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө