БАРИМТ: “Босоо хөх Монгол”-ын удирдлагууд гэмт хэрэгт холбогдож байжээ

БАРИМТ: “Босоо хөх Монгол”-ын удирдлагууд гэмт хэрэгт холбогдож байжээ

Олон нийтийн цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Дорноговь аймаг дахь “Босоо хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн дарга О.Хэрлэнд буу тулгаж, нохойгоор хазуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар өчигдөр тус төрийн бус байгууллагын тэргүүн Улсын харцага Г.Ганхуяг Дорноговь аймаг дахь тус бүлгэмийн салбар зөвлөлийн дарга О.Хэрлэн нар хэвлэлд тодруулга өгсөн байна.

Тодруулбал тэд, “Өнгөрсөн хавар мэдээлэл хийсний төлөө Б.Дэлгэрсайхан гишүүн биднийг цагдаад өгч, зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан. Тус гишүүн биднийг нохойгоор уруулаагүй ч хамт явдаг хүн заналхийлсэн гэж хардаж байгаа” хэмээжээ.

Харин Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд “Хоригдож байсан хүн төрийн бус байгууллага байгуулж уул уурхайн компанийг шантаажилдаг боллоо” хэмээсэн байдаг. Тэгвэл зарим хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр “Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдлагууд гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байсан баримтууд дэлгэгдэж эхлэлээ.

ТОДРУУЛБАЛ:

-Дорноговь аймаг дахь “Босоо Хөх Монгол” ТББ-ийн салбар зөвлөлийн дарга О.Хэрлэн хүн амины хэрэгт холбогдож байсан тухай баримтууд дэлгэгдэж эхэлжээ. Тэрбээр 1998 оны тавдугаар сарын 15-ны өдөр ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР тухайн үеийн эрүүгийн хуулийн 90.2-оор зүйлчлэгдэж, найман жилийн хорих ял сонсож байжээ. Согтуурсан үедээ хүний тархин тус газар цохиж амь насыг нь хохироож байжээ.

-Дорнод аймаг дахь “Босоо хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн албан тушаал хашдаг Э.Энхбаатар нь 2002 онд нохойгоор хүн хазуулж танхайрсан хэргээр, 2007 онд автын хэргээр Хэнтий аймагт ял эдэлж байжээ.

-Г.Ганхуяг нь Танхайрсан хэргээр эрүүлжүүлэх байранд олон удаа орж байжээ.