ФОТО: ОХУ-ын агаарын цэргийн уран нислэгийн үзүүлбэр боллоо

ФОТО: ОХУ-ын агаарын цэргийн уран нислэгийн үзүүлбэр боллоо

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаарын цэргийн хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтыг Хүйн долоо худагт үзүүллээ. ОХУ-ын шилдэг нисгэгч нар байлдааны дөрвөн онгоцоор уран нислэгийн үзүүлбэрийг үзүүлсэн юм. Уг нислэгийг үйлдэхэд нисгэгчээс дээд зэргийн ур чадвар шаарддаг аж. Мөн тус улсын цэргийн техник, хэрэгслийн хүч, давуу талыг  илтгэсэн арга хэмжээ болсон юм.

ОХУ-ын агаарын цэргийн анги нь 1991 оноос хойш дэлхийн бусад орнуудад очиж ийнхүү үзүүлбэр үзүүлдэг болсон байна. Дайны үед дээрх байлдааны онгоцуудаар хэрхэн өндөр уран чадвартайгаар нисч болохыг дээрх үзүүлбэрээс харж болох юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН