Ц.Ариунболд: Миний хүү ээжийгээ эдгэрнээ гээд итгэл тээн хүлээж суугаа

Ц.Ариунболд: Миний хүү ээжийгээ эдгэрнээ гээд итгэл тээн хүлээж суугаа

-БИДНИЙ НАЙЗ  СЭТГҮҮЛЧ М.УЯНГЫН МААНЬ АМЬ НАС ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙНА-

Хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлч М.Уянгын амь насыг аврах аян өрнүүлж эхлээд байгаа бөгөөд түүний нөхөр Ц.Ариунболд болон Монголын сэтгүүлчдийн төлөөлөл, ETV телевизийн хамт олон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянга нь бөөрний архаг дутагдлаас болж, хор нь цааш тархан элгэндээ нөлөөлж, өдрөөс өдөрт бие нь муудсаар байгаа юм. Төрсөн ах нь донор болох боломжтой ч цусны бүлэг нь өөр учир Монголдоо хагалгаанд орох боломжгүй байгаа аж. Харин цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхэд 120 сая хэрэгтэй болоод байгаа юм.

Энэ талаар Монголын сэтгүүлчдийн төлөөлөл болсон Т.Ганзул, Ө.Отгонбаатар, Э.Дагиймаа нар  мэдээллийн үеэр хэлэхдээ:

-“Өсөх дэвжих ирээдүйтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа шаргуу үнэнч, бидний найз  сэтгүүлч М.Уянгын маань амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хоёр жилийн өмнөөс М.Уянга маань бөөрний архаг дутагдалтай болсон талаар бидэнд хэлж байсан. Сүүлийн нэг жил бие нь эрс муудаж өнөөдөр ийм байдалд хүрлээ. Монголын сэтгүүлчдийн холбоо болон телевизийн салбаруудаас чадах чинээгээрээ тусалж, нэг өдрийн цалингаа ч мөн хандивлаж байна. Иймд мэргэжил нэгт найз нөхөд болон Монголынхоо ард түмнийг хандивын аянд нэгдэж сэтгэлийн дэм хайрлаач. Далайд  дусал ч нэмэр болдог юм” хэмээн хэллээ.

Сэтгүүлч М.Уянгын нөхөр Ц.Ариунболд: “Эхнэр бид хоёр ханилаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийг хүртэл эхнэр маань өвчинтэйгөө шаргуу тэмцэлдсээр ирсэн. Миний хань хөдөлмөрч, тэвчээртэй бүсгүй. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч ирсэн залуу гэр бүл бидний хувьд 120 сая төгрөг гэдэг бол маш их мөнгө. Бид ганц хүүтэй. Миний хүү ээжийгээ эдгэрнээ гээд итгэл тээн хүлээж суугаа. Хэрвээ бид энэ хагалгаанд орж чадвал эхнэр маань эргэн хөл дээрээ босч чадна. Тийм учраас Монголын сайхан сэтгэлт ард түмэн та бүхэн маань бидэнд туслаач” гэж хэлмээр байна гэв.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.Уянга

Утас:94699363,99122471




Улаанбаатарт 20 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө