Мориноос унаж амь насаа алджээ

Мориноос унаж амь насаа алджээ

Наймдугаар сарын 27-ны өдөр нэг иргэн мориноос унаж тархи нуруундаа хүнд гэмтэл авч улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймагт мал маллаж байсан иргэн мориноосоо унаж эмнэлэгт хүргэгдэж, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг болжээ. Уг хэргийг одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.