ШУУД ҮЗЭХ: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

ШУУД ҮЗЭХ: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэх товтой ч цагийн дараа эхэллээ. Гэвч санал хураалтаа эхлэхээр гишүүдээ хүлээсээр байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар дараах гишүүдийг чуулганы танхимдаа орж ирэхийг санууллаа. Үүнд: 

  • О.Баасанхүү
  • Л.Болд
  • Ш.Раднаасэд
  • М.Оюунчимэг нарын арваад гишүүн багтаж байв. 

М.Оюунчимэг гишүүнийг нэг цаг хорин минут хоцорч, танхим дүүрэн гишүүдийг хүлээлгэснийг УИХ-ын дарга санууллаа. 

Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ. Төсөл дахь зарчмын зөрүүтэй заалт тус бүрийг хэлэлцэж, нэг гишүүн 10 минут үг хэлэх дэгтэй тул хэлэлцүүлэг нэлээд сунжрах төлөвтэй.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан.