Тамирын голд загасчлахаар явсан иргэн амь насаа алдсан байна

Тамирын голд загасчлахаар явсан иргэн амь насаа алдсан байна

Өчигдөр /2019.08.29/ Архангай аймгийн Булган сумын Тамирын голд загасчлахаар орсон иргэн амь насаа алдсан байна.

Тодруулбал, тус сумын Тамир багийн Сангийн толгой гэдэг газарт зургаан хүн зугаалж явснаас 60 настай иргэн Г нь загас барих гэж яваад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.08.29/ 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашин, ар гэрийн хоёр хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  23:51 цагт Сангийн толгой гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.