Э.Цэндбаатар: Бэлтгэл хийх, Монголд байх ч шаардлага алга

Э.Цэндбаатар: Бэлтгэл хийх, Монголд байх ч шаардлага алга

Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ, Засгийн газрын гишүүн Х.Нямбаатар өнгөрөгч Ням гараг /2021.09.05/-т сонгогдсон байдаг. Тус хурлын дараа хэсэг хүмүүс баяраа тэмдэглэж байгаад, нэр бүхий тамирчид Э.Цэндбаатарыг нийлж зодсон гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Үндэсний шигшээ багаас Э.Цэндбаатарыг хөөхөөр болсон гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна.

Үүнтэй холбогдуулж Э.Цэндбаатар өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр би Дэлхийн аваргадаа орно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй, Монгол ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдоогүй. Хэлэх зүйлээ би хэлнээ” хэмээжээ. Харин маргааш /2021.09.09/ 10:00 цагт Боксын холбооноос хэвлэлийн хурал зарласан байна.