Ангууч буюу Б.Баттөрийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

Ангууч буюу Б.Баттөрийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ

Өчигдөр /2021.09.08/ Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн  шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан төрийн ордонд болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ.

Харин тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Баасан гишүүнээр үлдсэн байна. Тус зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ. Тус зөвлөл нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр ажиллах болсонтой холбоотойгоор дахин бүрдэж ажээ.