Антарктидын мөс хайлах тусам цагаан баавгай цус ойртож, амьдрах чадвараа алдаж байна

Антарктидын мөс хайлах тусам цагаан баавгай цус ойртож, амьдрах чадвараа алдаж байна

Шпицбергений Архипелаг дахь шинэхэн судалгаагаар Антарктидын тэнгисийн мөс хайлах тусам цагаан баавгайн цус ойртолт нэмэгдэхэд хүргэж байгаа талаар мэдэгджээ.

Тодруулбал, Тус судалгааг судлаачдын баг 1995 оноос хойш Хойд мөсөн далайд орших Свалбардын арлуудад амьдардаг цагаан баавгайнуудын жижиг эдийн дээж аван одоог хүртэл судалж байгаа бөгөөд 2016 онд авсан нэгэн дээжтэй 1995 оныхтой харьцуулж үзэхэд тус бүс нутгийн “Амьтдын ам зүйн томоохон өөрчлөлтүүд” гарч, генетикийн олон янз байдал нь 10 хувь орчим буурсан болох нь тогтоогджээ.

Энэхүү түгшүүртэй генетикийн олон янз байдлын алдагдал нь далайн мөс хайлж байгаатай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд усны гадаргууг удаан хугацаагаар нээлттэй байлгаж /мөстчихгүй/  байгаа нь цагаан баавгай хосолж ойртон, нүүдэллэх боломжийг хааснаар ийнхүү цус ойртох нөхцөл үүссэн гэж үзэж байгаа юм.

Мөн энэхүү цус ойртолт нь эдгээр амьтдад амьдрах чадвар, үржил шим бууруулах хандлагатай гэжээ.

Одоогийн байдлаар дэлхий дээр 20-30 мянга орчим цагаан баавгай үлдсэн бөгөөд ойролцоогоор 3000 орчим нь Свалбард арал, Баренцын тэнгист байдаг боловч амьдрах орчин, ан агнуур хийх чадвар нь улам ийнхүү хязгаарлагдаж байгаа нь тэдний статусыг эмзэг төрөл гэж ангилахад хүрч байна гэсэн юм.

Эх сурвалж: UNILAD