Монголд нутагшуулж буй Минжээс коронавирусийн “дельта” хувилбар илэрчээ

Монголд нутагшуулж буй Минжээс коронавирусийн “дельта” хувилбар илэрчээ

Минж нутагшуулах, үржүүлэх төвийн ажилчид болон минжээс коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгчээ. Тэрээр "Минжээс коронавирусийн дельта хувилбарын вирус илэрсэн. Одоогоор нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Амьтанд шинжилгээ хийхдээ хүнтэй адил хамрын салстаас сорьц авдаг" гэжээ.