Сураггүй алга болсон иргэдийн цогцсыг "Эгийн гол"-ын гүүрний далангийн гүнээс олжээ

Сураггүй алга болсон иргэдийн цогцсыг "Эгийн гол"-ын гүүрний далангийн гүнээс олжээ

Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг 52 настай М, 40 настай Н нар энэ сарын 3-ны /2021.09.03/ өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан мотоциклыг нь энэ сарын 6-ны өдөр Эгийн голын бетон гүүрний дэргэдээс олсон байдаг.

Иймд мэргэжлийн байгууллагууд "алга болсон иргэдийг мотоциклоо үлдээгээд ус руу орохдоо осолдож гүүрний далангийн шороонд дарагдсан байх магадлалтай" гэж үзсэн юм.

Учир нь тухайн үед гүүрний даланг засварлахаар газар шорооны ажил хийгдэж байжээ. Тиймээс иргэдийг олохын тулд засварласан даланг буцааж сэтлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар манай сайт өмнө нь сурвалжилсан.

Тэгвэл Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, сураггүй бологсодын ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг дөрөв хоног үргэлжлүүлсэний эцэст есдүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн үед  Эгийн гүүрний далангийн гүнээс цогцсуудыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө