Э.Бадар-Ууган: Цаашид ч Э.Цэндбаатарын ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална

Э.Бадар-Ууган: Цаашид ч Э.Цэндбаатарын ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална

МУГТ Э.Цэндбаатарыг “шигшээ багийн тамирчин байж шөнийн 02:00 цагт архидан согтуурсан. Улмаар бусадтай маргалдаж ёс зүйн алдаа гаргасан” тул Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг Монголын боксын холбоо /МБХ/ гаргасан.

Тэгвэл өчигдөр /2021.09.11/ NTV телевизийн “Товч тойм” нэвтрүүлэг олон нийтэд хүрч, Э.Цэндбаатар бусдад зодуулж буй нь баримтаар олон нийтэд ил болсон. Иймд иргэд МБХ-ны удирдлагуудыг буруутгаж, Э.Цэндбаатарыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байна.

Тэгвэл Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган өөрийн facebook хуудастаа тайлбар хийжээ. Тэрээр, “За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна. 

  1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.
  2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.
  3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!
  4. Э.Цэндбаатарыг би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.
  5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна. Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна” хэмээжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө