Э.Цэндбаатарын хүч сорьдог жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга шалгарч, ДАШТ-нд явахаар болов

Э.Цэндбаатарын хүч сорьдог жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга шалгарч, ДАШТ-нд явахаар болов

Энэ сарын 09 /2021.09.09/ өдөр Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөж, ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулахгүй гэснээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа ганц боломж олгож, ДАШТ-д оруулахыг гуйсан бол өнөөдөр /2021.09.13/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, "Боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй, энэ спортод сахилга бат чухал" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл 2021 оны ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох ширэн бээлийтнүүдийг сорил тэмцээнээс сонгоход Э.Цэндбаатарын хүч сорьдог жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга түрүүлж, дэлхийн аваргад өрсөлдөх эрх авчээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө