БНСУ-д өвдсөн үед асран хамгаалагч дуудах үйлчилгээг нэвтрүүлнэ

БНСУ-д өвдсөн үед асран хамгаалагч дуудах үйлчилгээг нэвтрүүлнэ

БНСУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд нэг гишүүнтэй өрх хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвдсөн үед асран хамгаалагч дуудах үйлчилгээг нэвтрүүлнэ гэжээ.

Тус төсөл нь ялангуяа хөгшин настай, ахмадуудад тулгуурлан хэрэгжүүлэх хэдий ч сүүлийн үед залуучууд ч ганцаараа амьдрах тохиолдол нэмэгдсэн тул бүх нийтийг хамруулахаар болсон аж. Нэг ам бүл бүхий иргэн өвдсөн үедээ эмнэлэг хамт явах асран хамгаалагчгүй тохиолдолд "НЭГ ӨДРИЙН асран хамгаалагч" түрээслэн эмнэлэгт хүргүүлж, авахуулах болон эмчилгээнд өмнөөс нь бүртгүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

Энэхүү төслийг Сөүл хотын захиргаанаас хэрэгжүүлэх бөгөөд аль ч дүүрэг, хороонд дуудсан болох ба нэг цагийн 5000 воны үнэтэй байхаар тусгажээ.

Эх сурвалж : insight.co.kr