Улсын хэмжээнд вакцины III тунд 199 мянган иргэн хамрагдаад байна

Улсын хэмжээнд вакцины III тунд 199 мянган иргэн хамрагдаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан "Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалт 2021" зөвлөлдөх уулзалт өчигдөр/2021.09.13/ Төрийн ордонд болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувийг вакцинжуулна хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал тэрбээр “Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байна. Олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ” гэлээ.

 




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө