Г.Сайханбаяр: Өмнө нь цэргийн цол хүртсэн урлаг, спортынхны цолыг хураахгүй

Г.Сайханбаяр: Өмнө нь цэргийн цол хүртсэн урлаг, спортынхны цолыг хураахгүй

Цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд тодорхой өөрчлөлтүүд оруулах гэж буй талаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр мэдэгдээд байсан.

Уг нэмэлт өөрчлөлтөд Цэргийн мэргэжлийн бус, цэргийн алба хаагаагүй хүмүүст шагналын журмаар цол олгодог явдлыг зогсоож, цэргийн сургууль төгсөөгүй урлаг, спортын салбарын хүмүүст цол олгохгүй байх,

Мөн цэргийн дүрэмт хувцсыг зөвхөн алба хааж, цэргийн албан тушаал хашиж байгаа хүмүүс л өмсөж хэрэглэдэг байх зэрэг заалтыг ойрын хугацаанд нэмж оруулах аж.

Тэгвэл өмнө нь цэргийн цол авчихсан байсан урлаг, спортынхныг яах вэ гэдэг асуудал үүснэ. Харин энэ тал дээр Г.Сайханбаяр сайд хэвлэлд өгсөн тодруулгадаа “Нэгэнт тушаалаар олгогдсон цэргийн цолыг хурааж авна гэхээсээ илүү цаашид цэргийн цол олгох зохицуулалтыг хэм хэмжээнд нь барьж явна ” гэж ярьжээ