Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд баригдаж буй 160 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 40 хувьтай явж байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд баригдаж буй 160 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 40 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 335 бий бол Баян-Өлгий аймагт 23 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Улаанхус сумын 160 хүүхдийн сургуулийн барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 2020 онд 1 тэрбум 600 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ба сүүлд 2021 оны наймдугаар сарын 31-ны байдлаар гөзөр шороо суурин ажил болон карказ угсрах ажил хийгдэж дууссан байна. Мөн 1 дүгээр давхрын өрлөг, дотор шаврын ажил хийгдэж, 2 дугаар давхрын өрлөгийн ажил болон 1 дүгээр давхарын дотор заслын ажил эхэлж байгаа аж.