Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААН байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна. Энэ сарын 2-нд буюу ирэх даваа гарагт баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 3, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр  сэрүүснэ.

ӨНӨӨДӨР /2019.09.01 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30  градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус,  өдөртөө  27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө