Баатарлагаар амь эрстсэн алба хаагчдын гэгээн дурсгалд "Бид мартахгүй" хөшөө сүндэрлэжээ

Баатарлагаар амь эрстсэн алба хаагчдын гэгээн дурсгалд "Бид мартахгүй" хөшөө сүндэрлэжээ

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрстсэн алба хаагчдын гэгээн үйлсийг мөнхжүүлэх "Бид мартахгүй" хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэжээ.

Хөшөөг ямар хэлбэртэй байх талаар уран бүтээлчид дунд уралдаан зарласан юм. Тус уралдаанд 30 гаруй уран бүтээлчид оролцжээ. Уралдаанд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс шалгарчээ.

Тус хөшөөг бүтээхэд өөрийн мэдлэг, ур ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс болон хөшөөг санаачлагчид ярилцлага өгчээ.