Хойд Солонгос улс Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан нь нотлогджээ

Хойд Солонгос улс Зүүн тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан нь нотлогджээ

Хойд Солонгос улс өнөөдөр зүүн тэнгис рүү хоёр удаа баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. Ойрын тусгалтай пуужингууд хамгийн ихдээ 60 км өндөрт хүрч ниссэн байна. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, пуужин Хойд Солонгосын төв нутгаас, зүүн тийш хөөрч, Японы тэнгист/мөн Зүүн тэнгис гэж нэрлэдэг/ унажээ.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга уг явдлыг “бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн хэрцгий үйлдэл” гэжээ. Харин АНУ “Пуужин хөөргөсөн нь манай боловсон хүчин, нутаг дэвсгэр эсвэл холбоотнуудад аюул занал учруулахгүй" гэж мэдэгдээд байна.

Ийнхүү Хойд Солонгос удаа дараа баллистик пуужингийн туршилт хийн, Умардын цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой НҮБ -ын тогтоолыг зөрчиж байна.

Эх сурвалж: BBC