50 мянга гаруй уншигч оролцдог "Үндэсний номын баяр" эхэллээ

50 мянга гаруй уншигч оролцдог "Үндэсний номын баяр" эхэллээ

“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 30 дахь удаагаа зохион байгуулж буй номын баяр “Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ.

Тус номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог.

Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж бүрддэг. Гурван өдөр үргэлжлэх номын баярт халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн, бага насны хүүхдээ дагуулахгүй хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.