Ирэх долоо хоногт зарим нутгаар БОРОО, ЦАС орж ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт зарим нутгаар БОРОО, ЦАС орж ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН байна

Өнөөдөр /2021.09.19/ нутгийн төв хэсгэээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ. Маргааш буюу энэ сарын 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, энэ сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 21-23 нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19  градус дулаан байна.  Маргааш буюу энэ сарын 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө