Г.Элбэг харцагын эмчилгээний зардалд зориулсан барилдаанд улсын цолтой 16 бөх зодоглоно

Г.Элбэг харцагын эмчилгээний зардалд зориулсан барилдаанд улсын цолтой 16 бөх зодоглоно

Улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан “Дүүрэн сэтгэлийн ерөөл” нэртэй багийн халз барилдаан энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар товлогджээ. 

Тэгвэл тус барилдаанд зодоглох улсын цолтой 16 бөхийн нэр тодорчээ. Барилдаанд:

  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын арслан Э.Оюунболд
  • Улсын заан М.Бадарч
  • Улсын харцага О.Хангай, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ, Б.Зоригтбаатар
  • Улсын начин Б.Орхонбаяр, Л.Лха-Очир, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ц.Бямба-Очир, Б.Серик, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ нар зодоглох аж.