ЗГ: Эрээн боомтод ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг шуурхай зохион байгуулахыг ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗГ: Эрээн боомтод ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг шуурхай зохион байгуулахыг ҮҮРЭГ БОЛГОЛОО

Манай улс шатахууны хомстолд орсон тул шатахуун түгээх станцууд борлуулалтдаа хязгаарлалт тогтоож “нэг автомашинд 30 мянга төгрөг”-ийн л шатахуун өгч буй.

Энэ байдал ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжилж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл шатахууны хомстолд шийдэл олохоор Засгийн газар шуурхай ажиллаж буй ажээ.

Учир нь Засгийн газраас, “Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийн автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо” гэж мэдэгдлээ.

Засгийн газрын мэдээлэл