БНХАУ-ын коронавирусийн эсрэг вакциныг яагаад бид хийлгэх ёстой вэ

БНХАУ-ын коронавирусийн эсрэг вакциныг яагаад бид хийлгэх ёстой вэ

Хятадын элчин сайдын яамны мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Хятадын Синофарм үйлдвэрийн вакцин Сингапурт хүрч, цөөнгүй эмнэлгийн урьдчилсан захиалга нээгдсэн өдрөө дуусаж, тэр ч байтугай хагас сарын дараа вакцин хүлээж авах эмнэлэгт 400 гаруй хүн вакцин хийлгэхээр бүртгүүлсэн үйл явдал болсон талаар мэдээллээ.

Иймд Азийн улс орнууд БНХАУ-ын вакциныг яагаад ингэж баяртайгаар хүлээж авч байгаа хэд хэдэн үндэслэлийг толилуулъя:

  • Нэгдүгээрт, БНХАУ-ын талаас цагаа олсон туслалцаа үзүүлж, хятад вакцин хурдан бөгөөд хангалттай хэмжээнд нийлүүлэгдсэн. Хятад вакцин бол хятад улсын хөрш зэргэлдээ олон орнуудын хамгийн түрүүнд хүлээж авсан вакцин юм.
  • Хоёрдугаарт, аюулгүй бөгөөд үр дүнтэй. Хятад вакциныг хийлгэхдээ хүмүүс санаа зовохгүй байж болно гэсэн бөгөөд Хятад вакцины аюулгүй байдал үр дүнгийн үзүүлэлт бүгд ДЭМБ-ын тогтоосон зах зээлийн стандартыг давж гарсан бөгөөд олон нийтийн дунд үр дүнтэй хамгаалалтыг бий болгож, тархах чадвар илүү өндөр мөн дельта вирусээс хамгаалах нөлөөтэй юм гэжээ.
  • Гуравдугаарт, Хэрэгцээнд ойр, хятад вакцин хүмүүст хэрэгцээтэй, хэрэглэхэд ч боломжтой гэж тодорхойлжээ. Одоогоор тус улс нь 105 улс оронд вакцин хандивлаж, 60 гаруй улс оронд вакцин экспортолж, нийт 990 сая тун вакциныг нийлүүлжээ.

Мөн тус вакциныг Азийн улс орнууд өндрөөр үнэлж хүлээж авч байгаа бөгөөд Филиппин, Шри Ланкийн Ерөнхийлөгч нар болон Камбож, Тайландын Ерөнхий сайд нар, тэргүүн нар тус вакцинд найдаж болох талаар сэтгэгдлээ хуваалцсаар байгаа аж.