"Монгол Улсын ГУРВАН ХҮН тутмын НЭГ нь халдварт өртсөн байна" гэжээ

"Монгол Улсын ГУРВАН ХҮН тутмын НЭГ нь халдварт өртсөн байна" гэжээ

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон.

Тэгвэл НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлага олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоохгүй бол нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэйг анхааруулжээ. Тэрбээр “Нэг халдвартай хүний ард 3-4 хүн өвдсөн байгаа гэж үзвэл Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь халдварт өртсөн байна. Олон нийтийг хамруулсан үйл ажиллагаагаа зогсоохгүй бол энэ тоо өсөх болно” гэжээ. Түүний хэлж буйгаар, Монгол Улсын 3,3 сая гаруй хүний амын гуравны нэг буюу 1,1 сая иргэн халдварт өртсөн гэсэн үг юм.