Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаал зохион байгуулах хүсэлтээ Д.Сумъяабазарт гаргалаа

Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаал зохион байгуулах хүсэлтээ Д.Сумъяабазарт гаргалаа

УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /2021.09.23/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардсан.

Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газраас хариуцлага нэхэж, жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяазарт жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт “2021 оны аравдугаар сарын 1-ны өдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” нэртэй жагсаал зохион байгуулна. Халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллахаа мэдэгдэж байна” гэжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө