Энхтайвны гүүрэн дээрээс 18 настай эрэгтэй үсрэх гэж байсныг аварчээ

Энхтайвны гүүрэн дээрээс 18 настай эрэгтэй үсрэх гэж байсныг аварчээ

Өнөөдөр /2021.09.24/ 03:53 цагт Нийслэлийн Хан-Уул дүүрэг нэг дүгээр хороо, "Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М /18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.