Хууль тогтоох хүний үндсэн ажил “өглөгийн эзэн болж 99 гэр тараах” биш шүү Ш.Адьшаа гишүүн ээ

Хууль тогтоох хүний үндсэн ажил “өглөгийн эзэн болж 99 гэр тараах” биш шүү Ш.Адьшаа гишүүн ээ

“Гаалийн Ш.Адьшаа” гэх эрхэм 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Ховд аймагт нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Тэрээр өмнө нь Гаалийн Ерөнхий газар хэрэг бүртгэгч,  гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан бөгөөд “бийлэгжүү” нэгэн гэдэг.

Мөн өмнө нь УИХ-ын сонгуульд Ховд аймагт бие дааж нэр дэвшээд сонгогдож чадаагүй гэдэг. Харин энэ удаа АН-аас нэр дэвшээд парламентын гишүүнээр сонгогджээ.

Ш.Адьшаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажилласан нэг жил гаруйн хугацаанд ард олонд хэрэгтэй хууль санаачиллаа гэж л лав сонсогдоогүй. Харин тэрээр “өглөгийн эзэн” болж Ховд аймгийн иргэдэд гэр тараасан байна. Тодруулбал, тэрээр “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлж, энэ тооны айлд Монгол гэр бэлэглэжээ. Үүнийгээ л “90 жил 99 гэр” төсөл сүртэй нэрлэсэн юм байх. Үнэндээ 2024 онд нэр дэвшиж, дахин сонгогдох хүсэлдээ хөтлөгдөж ийнхүү өглөгийн эзэн болж эхлэв үү гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Гэр өгөх ёслолын үеэр