БНХАУ сөнөөгч онгоц хөөргөсний дараа Тайвань өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

БНХАУ сөнөөгч онгоц хөөргөсний дараа Тайвань өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

Өчигдөр /2021.09.23/ Тайванийн агаарын довтолгооны хамгаалах бүсэд БНХАУ-ын олон тооны нисэх онгоц нэвтэрчээ. Үүний дараа Тайванийн Батлан хамгаалах яамнаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тушаал гаргасан байна. 

Тодруулбал, Өчигдөр Тайваньд нийт Хятадын 19 тийрэлтэт онгоц нэвтэрсэн бөгөөд үүнд 12 нь “J-16 сөнөөгч онгоц” байсан бол 2 цөмийн бөмбөг бүхий “H-6” бөмбөгдөгч онгоц багтсан байжээ.

1949 оны иргэний дайны дараа хоёр тал хуваагдсан боловч өдийг хүртэл БНХАУ-ын талаас Тайванийг Хятадын нэг хэсэг хэвээр гэсээр байгаа юм. Энэ онд гэхэд Хятадын 100 гаруй нисэх онгоц Тайванийн агаарын замд нэвтэрсэн ба өнгөрсөн долоо хоногт Тайванийн нисэх хүчин сургуулилтаа хийж Хятадын талаас өөрийгөө хамгаалах шаардлагатай ур чадварыг дадгалжуулаад байжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө