Б.Ууганбаяр: 22:00 цагаас хойш баар, рестораныг ажиллуулахгүй байх саналыг Засгийн газарт дэвшүүлсээр байгаа

Б.Ууганбаяр: 22:00 цагаас хойш баар, рестораныг ажиллуулахгүй байх саналыг Засгийн газарт дэвшүүлсээр байгаа

ЭМЯ-аас долоо хоногийн баасан гараг бүр коронавирусийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгч буй. Тэгвэл энэ удаагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр эмнэлгийн хүний нөөц дутагдалатай байгаа талаар мэдээллээ. 

Тэрбээр "ЭМЯ-ны зүгээс одоог хүртэл Засгийн газарт орой 22:00 цагаас хойш баар, рестораныг ажиллуулахгүй байх саналыг дэвшүүлсээр байгаа. Мөн гэрээр эмчлэгдэж байгаад нас барсан тохиолдол их гарч байна гэж иргэд ярьж байна. Гэрээр эмчлүүлж буй иргэд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж, тусгаарлагдаж байгаа. Одоогийн байдлаар тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлж, ор дэлгэсэн ч эмч нарын хүрэлцээ бага байгаа тул  боломж байхгүй. Иймд ЭМЯ-ны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилтныг Улаан загалмайн нийгэмлэгээс нэмж өгөхийг хүсэж байгаа" гэлээ.