БНСУ-д ургац хураалтын баярын дараа халдварын тоо огцом нэмэгджээ

БНСУ-д ургац хураалтын баярын дараа халдварын тоо огцом нэмэгджээ

Энэ сарын 20-22-ны хооронд болсон Намрын ургац хураалтын баярын дараа БНСУ-д коронавирусийн шинээр бүртгэгдэх халдвар тоо нэмэгджээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт тус улсад 2434 хүнээс коронавирус илэрсэн ба үүний 2416 нь дотоодод, 18 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Ургац хураалтын баярын амралт эхлэхээс өмнө өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1600-1700-ийн хооронд хэлбэлзэж байсан юм.

Ургац хураалтын баярын үеэр дотоодын аялал жуулчлал эрс нэмэгддэг нь халдварын тархалтад нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн өмнө нь дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглох журам улс даяар хэрэгжиж байсан боловч шинэчилсэн журмын дагуу өнөөдрөөс нийслэлийн бүсэд зургаа хүртэлх хүн цугларахыг зөвшөөрсөн нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх вий гэдгээс эрүүл мэндийн байгууллагынхан болгоомжилж буйгаа хэлжээ.

Эх сурвалж: Koreatimes