Мобикомын хөрөнгө оруулалтай “Мобифинанс” ББСБ-д нэг тэрбум төгрөгийн бонд арилжих зөвшөөрөл олгоё

Мобикомын хөрөнгө оруулалтай “Мобифинанс” ББСБ-д нэг тэрбум төгрөгийн бонд арилжих зөвшөөрөл олгоё

Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Мобифинанс ББСБ” ХХК-д нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондыг олон нийтэд нээлттэй арилжих зөвшөөрлийг олгожээ. Бондын үндсэн нөхцөлийн хувьд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй бөгөөд олон нийтэд 10,000 ширхэгийг санал болгох юм байна. 

Тус компани нь Мобиком корпорацийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд Монголбанкнаас “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийг авч, Монпэй цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлээд байгаа ажээ.

Уг бондыг цахим мөнгөөр худалдаж авах боломжтой байгаа нь уг бондыг Мобифинанс ББСБ-ийн зүгээс өөрийн “Монпэй” цахим мөнгийг олон нийтийн хэрэглээ болгоход чиглэсэн ээлжит алхам гэдгийг харж болохоор байна. Бондын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ажээ. СЗХ-ноос энэ удаагийн үнэт цаас гаргалт нь цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж, цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдаж буйгаа онцлов.