БИДНИЙ ТУХАЙ: Монголын эрх баригчид шатахууны хангалттай нөөц бий гэж мэдэгдсэний маргааш нь хомстол үүсэв

БИДНИЙ ТУХАЙ: Монголын эрх баригчид шатахууны хангалттай нөөц бий гэж мэдэгдсэний маргааш нь хомстол үүсэв

Улаанбаатар хотод шатах, тослох материалын хүрэлцээ дутмаг болж буйг есдүгээр сарын 16-19-нд иргэд нь хэлж байсан бол тун удалгүй шатахууны хомстол үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж эхлэв.

Есдүгээр сарын 20-нд тус улсад шатахууны хомсдол бий болжээ. Зарим шатахуун түгээх станцууд хаагдсан бол зарим нь хязгаарлалттайгаар худалдаалж байна. Есдүгээр сарын 20-ны өдөр Монголын эрх баригчид тус улсад хангалттай хэмжээний шатахууны нөөц бий гэж мэдэгдэж байсан бол маргааш нь буюу 21-ний өдөр Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаатай холбоотой бензиний хомсдол үүссэн гэж мэдэгдэв.

Энэ талаар тус УУХҮ-ийн яамны сайд Г.Ёндон “Манай улсад АИ-92 бензиний хэрэглээ сард 38-40 мянган тонн байдаг. Эрэлтийн 95 орчим хувийг ОХУ -аас нийлүүлдэг. 8 -р сарын сүүлчээр Оросын тал Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт засвар хийсний улмаас 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс есдүгээр сард нийлүүлэх шатахууны хэмжээг 17 мянган тонн болгож бууруулсан. Үүнтэй холбогдуулан бид Хятадаас нэг сарын хугацаанд шатахуун авахаар тохиролцсон” гэв.

Мөн есдүгээр сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад үүсэн бензиний хомстолын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгөв. Түүнчлэн тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд шатахууны хомстол үүсгэсэн албан тушаалтнуудыг шийтгэхийг даалгасан байна.

Гэхдээ Монголд шатахууны хомстол үүсэхээс өмнө өртөг нь нэмэгдсэн. REGNUM-ийн өмнө мэдээлж байсанчлан долдугаар сарын 30-нд Монголын импортлогчид АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь долдугаар сарын хоёр дахь үнийн өсөлт бөгөөд АИ-92 шатахууны үнэ нэг сарын дотор 41 хувиар өсч 2050 төгрөг болжээ.

Эх сурвалж: Regnum.ru