Б.Ууганбаяр: Эмнэлэгт 22 мянга, гэртээ 68 мянган хүн ковидын өвчний эмчилгээ хийлгэж байна

Б.Ууганбаяр: Эмнэлэгт 22 мянга, гэртээ 68 мянган хүн ковидын өвчний эмчилгээ хийлгэж байна

Манай улсын иргэд коронавирусийн халдвар авах тохиолдол буурахгүй, цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Тухайлбал, НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “Нэг халдвартай хүний ард 3-4 хүн өвдсөн байгаа гэж үзвэл Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь халдварт өртсөн байна. Олон нийтийг хамруулсан үйл ажиллагаагаа зогсоохгүй бол энэ тоо өсөх болно” гэжээ. Түүний хэлж буйгаар, Монгол Улсын 3,3 сая гаруй хүний амын гуравны нэг буюу 1,1 сая иргэн халдварт өртсөн гэсэн үг юм.

Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өөрийн твиттер хуудастаа, “Эмнэлэгт 22,305 хүн, гэрт 68,133 хүн ковид-19 өвчний эмчилгээ хийлгэж байна. Эрүүл мэндийн салбар бүх л чадлаараа ажиллаж байгаа” гэж мэдэгджээ.