Коронавирусийн халдвар авсан иргэд нийгмийн даатгал төлдөг бол тэтгэмж авах боломжтой

Коронавирусийн халдвар авсан иргэд нийгмийн даатгал төлдөг бол тэтгэмж авах боломжтой

Коронавирусийн халдвараар өвдөж, гэрээр эмчлүүлж буй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах боломжтой. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх дараах тохиолдолд үүсэх аж. Үүнд:

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх,
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.

Харин тухайн иргэн халдвар авснаа өрхийн эмнэлэгтээ мэдэгдээгүй, гэртээ бие даан өөрийгөө эмчилсэн мөн албан байгууллагаас нь цалин өгсөн тохиолдолд түр тэтгэмж олгохгүй.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг:

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос өгөх,
  • Зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын сангаас олгох,
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох хувь хэмжээ

Даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно.

Шимтгэл төлсөн хугацаа

Тэтгэмж бодох хувь

5 хүртэл жил

50%

5-14 жил

55%

15 ба түүнээс дээш жил

75%

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлыг өдрөөр тооцож олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

  • Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос,
  • 6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.
  • Хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.

  • Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас

Эх сурвалж: Ndaatgal