Э.Цэндбаатар, О.Тулга нарын ДАШТ-нд өрсөлдөх эрхийн төлөөх тулааныг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулна

Э.Цэндбаатар, О.Тулга нарын ДАШТ-нд өрсөлдөх эрхийн төлөөх тулааныг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулна

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга нарын ДАШТ-ий төлөөх тулаан аравдугаар сарын 3-нд Эрдэнэт хотын Сэлэнгэ баазад болох билээ. Сорил тэмцээний ялагч ДАШТ-нд өрсөлдөх эрхээ авах юм. Тэгвэл тулааныг Ntv телевизээр шууд цацах бөгөөд үзэгч олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулах юм байна.