Ким Жон Уны дүү “Өмнөд Солонгос дайсагнасан бодлогоо зогсоовол яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэв

Ким Жон Уны дүү “Өмнөд Солонгос дайсагнасан бодлогоо зогсоовол яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэв

Энэ долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгос болон тэдний холбоотнууд болох АНУ, БНХАУ-дыг үл ойлголцол, мөргөлдөөнөө зогсоож бүс нутагт энх тайван байдлыг тогтоохыг уриалсан юм.

Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэнэтийн мэдэгдэл хийж, Мүн Жэн Иний санааг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр “Хэрэв Өмнөд Солонгос бидэнтэй дайсагнасан бодлогоо зогсоовол яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ.

2019 онд ноён Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээ хийснээс хойш хоёр орны харилцаа төдийлөн сайжраагүй хэвээр байна. Хойд Солонгосын зүгээс АНУ-ыг эдийн засгийн хоригуудаа цуцлахыг уриалж буй. Харин АНУ хоригоо цуцлахаас өмнө Хойд Солонгос цөмийн зэвсгээ бүрэн орхих ёстой гэж удаа дараа мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: BBC