ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар “ханиадтай" байгаа хэрнээ, маскгүй хэвлэлийн хурал хийв

ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар “ханиадтай" байгаа хэрнээ, маскгүй хэвлэлийн хурал хийв

Өнөөдөр /2021.09.24/ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон цаг үеийн асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс хэвлэлийн хурал хийсэн юм.

Тус хэвлэлийн хурлын үеэр хотын дарга Д.Сумъяабазар амны хаалтгүй, маш их ханиалгасан бөгөөд тэрээр үүнийгээ “жаахан ханиадтай байгаа шүү” хэмээн тайлбарласан юм.

Харин зарим иргэд түүнийг халдвар хамгааллын дэглэмээ барьж, маскаа зүүж хэвлэлийн хурал хийхийг анхааруулж байв. Учир нь тус хэвлэлийн хурлыг сурвалжлахаар олон арван сэтгүүлч, зураглаач хүрэлцэн очсон байв.




Өнөөдөр бар өдөр

30 минутын өмнө