В.В.Путины айлчлалын үеэр цагдаа нар нэгдүгээр зэргийн хамгаалалт авчээ

В.В.Путины айлчлалын үеэр цагдаа нар нэгдүгээр зэргийн хамгаалалт авчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр буюу энэ сарын 2-ны оройн 23 цаг 50 минут орчимд манай улсад улс төрийн айлчлал хийхээр Чингис хаан ОУ-ын буусан газардсан. В.В.Путин ирэх үеэр манай цагдаагийн байгууллага олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна.

Учир нь аль ч улсын ерөнхийлөгч болон төрийн томоохон албан тушаалтан тус улсад айлчлал хийхэд тухайн улс тэрхүү зочид төлөөлөгчдийнхөө аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой байдаг аж. Айлчлалын өмнөх өдрүүдэд болон өчигдөр цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтгүй төлөвлөлтийн дагуу хамгаалалт авчээ.

Ингэхдээ Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Дүүргүүд дэх цагдаагийн газрууд, Цагдаагийн ерөнхий газрын харъяа албан нэгжүүд хамгаалалтанд бэлэн байдалд 24 цаг үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн Тээврийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зочид төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна. Гэхдээ  хамгаалалтын үеэр хаагуур хэрхэн яаж, хэдэн цагдаагийн алба хаагч ажиллаж байгааг өндөр нууцалж байгаа юм байна. Түүнчлэн замын хөдөлгөөн болон явган зорчигчдын хөдөлгөөнийг тодорхой хэсгээр түр хугацаанд хаах байдлаар зохицуулалт хийж байгаа юм. Мөн айлчлалын өмнөх өдрүүдэд цаг тухайд нь зочны явах хэсгүүдэд аюулгүй байдлыг нь хангах үүднээс бүх хөдөлгөөнийг хаах юм.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө