БНХАУ-ын иргэн хоёр хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ

БНХАУ-ын иргэн хоёр хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ

БНХАУ-ын иргэн болох Ха Ши гэгч нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа МУ-ын хоёр иргэнийг мөргөж амь насыг хохироосон байна. Дээрх авто ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байгаа бөгөөд санаатай мөргөсөн эсэхийг тогтоохоор ажиллаж эхлээд байгаа юм.

Ослын мэдээллийг тодруулбаас, наймдугаар сарын 31-ний 23:30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Эмээлт"-ийн зам, "Их хурд" түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч, БНХАУ-ын иргэн Ха Ши гэгч нь явган зорчиж явсан 44 настай, эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө