Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорилоо

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршийг зорилоо. Тодруулбал, тэрбээр 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцох юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.