Шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэжээ

Шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэжээ

Шүүхийн ёс зүйн хорооноос Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурьд сахилгын хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүгч М.Батсууриас гадна Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаад байсан юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, түүний эцэг Д.Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд Энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл үүнийгээ АТГ-ын ХОМ-т бүртгүүлээгүй нь нотлогдсон гэж Шүүхийн ёс зүйн хороо үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг зориудаар 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна" гэж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан юм.