ТОДРУУЛГА: Тоглож байсан хүүхдийн амыг скочдож шуудайнд хийн хулгайлах гэж байсан гэх мэдээлэл худлаа гэв

ТОДРУУЛГА: Тоглож байсан хүүхдийн амыг скочдож шуудайнд хийн хулгайлах гэж байсан гэх мэдээлэл худлаа гэв

-ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ОРЧИНД ИХ ТАРСАН Ч ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДЭЭГҮЙ-

Өнөөдрийн байдлаар цахим орчинд бага насны хүүхдийг гэрийнхээ гаднах тоглоомын талбайд тоглож байхад нь үл таних хүн амыг нь скочдож шуудайн хийгээд явж байсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Харин дээрх мэдээллийг бид үнэн бодит эсэхийг албаны эх сурвалжуудаас тодрууллаа.

Харин албаны эх сурвалжийн баттай мэдээлж байгаагаар, Тухайн олон нийтийн дунд тархаад байгаа мэдээллийг шалгаж үзэхэд тийм хэрэг бүртгэгдээгүй бөгөөд хүүхэд хулгайлах үйлдэл гаргасан зүйл байхгүй гэдгийг хэллээ.

Олон нийтийн сүлжээгээр тарсан мэдээллийг тодруулбал, есдүгээр сарын 3-ны өдөр 10-р хороолол 6-р хорооны 19-р байрны тоглоомын талбайд тоглож байсан хоёр настай хүүхдийг хулгайлан амыг нь скочдоод шуудайнд хийгээд үүрээд явсан хүүхдийн хулгай гарсан байна. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 6а ангийн сурагч Тэмүүлэн гурван найзынхаа хамт хүүхдийн хулгайчийн том хүнд заана хэлж бяцхан хүүхдийг суллуулжээ. Амыг нь скоччихсон зөндөө уйлсан байжээ. Цагдаа дуудаж баривчлуулсан болно. Хүүхдийн хулгай бодитойгоор байна шүү. Эцэг эхчүүдэд хүүхдээ сайн харж хамгаалж байгаарай гэжээ.