Хэрэглэхгүй хувцсаа шатааж байгаад галд шатаж нас барсан хэрэг гарчээ

Хэрэглэхгүй хувцсаа шатааж байгаад галд шатаж нас барсан хэрэг гарчээ

Увс аймагт өөрийн хэрэглэхгүй хувцас хэрэглэлээ цуглуулан шатааж байгаад өөрөө галд шатаж нас барсан тохиолдол гарчээ.

Тодруулбал, наймдугаар сарын 24-нд Увс аймагт оршин суух 30 настай эмэгтэй гэрийнхээ гадна муу хувцсаа шатааж байгаад галан дээрээ унасан байна. Ийнхүү  гуравдугаар зэргийн түлэгдэлтэй оноштойгоор тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэдэн ч түүнийг яаралтайгаар ГССҮТ-д хүргэн ирж эмчлүүлсэн байна. Харин талийгаач эмчилгээ хийлгэж байх явцдаа буюу есдүгээр сарын нэгний өдөр шархаа даалгүй нас баржээ.

Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэрэмжилж байнгын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө