Улсын аварга Э.Оюунболдын шүүхийн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах захирамж гарчээ

Улсын аварга Э.Оюунболдын шүүхийн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах захирамж гарчээ

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ асуудлаар түүний цолыг хураах эсэх асуудал яригдаж эхлээд буй. Наадамд түрүүлсэн бөхөөс хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх ноцтой мэдээллийг  Үндэсний бөхийн салбар хороо зарласан.

Харин аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Иймд түүний цолыг хураах асуудал Төрийн ордны хэмжээнд яригдаж эхэлсэн юм.

Э.Оюунболд гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Тэгвэл Э.Оюунболдын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн хэрэг шалгах /ЗХШХШ/ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байна.