Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэж мэдэгдлээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэж мэдэгдлээ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар гүйцэтгэхгүй байх, Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилдог болох зэрэг өөрчлөлтүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа юм. 

Харин УИХ дахь АН-ын зөвлөл “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай” энэхүү саналыг МАН хүлээж авахгүй байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт АН-ын зөвлөл оролцохгүй гэдгийг зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ. 

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн түр завсарлага хүссэн тул ээлжит бус чуулган 15 цаг хүртэл түр завсарлаад байна.